Агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд Энэтхэг болон Хятад улсууд тэргүүлдэг. Энэтхэг улс агаарын бохирдлоо бууруулахын тулд дизель хөдөлгүүртэй том оврын автомашин, тээврийн хэрэгслүүдийн худалдааг хориглолоо.
Нийслэл Шинэ Дэли хотын орчимд энэ хориг үйлчилнэ. Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар хоригийг байнгын бус түр хугацаанд чандлан хэрэгжүүлнэ гэжээ. Тодруулбал ирэх 3 сарын хугацаанд Шинэ Дэли хот дотор болон хотын ойролцоо 2,000-аас илүү хүчин чадалтай хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг зарж борлуулахыг хориглож байгаа юм.
Мөн 10 жилээс дээш хугацаанд унаж ашигласан ачааны автомашинуудыг нийслэл хот руу оруулахгүй юм байна. Хувийн хэвшлийн болон төрийн мэдлийн бүх таксинуудыг ирэх 2016 оны 3 дугаар сарын 31 гэхэд хийн хөдөлгүүртэй болгох зорилтыг тавьжээ.
Өнгөрсөн 2014 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага дэлхийн хотуудаас хамгийн их агаарын бохирдолтой хотоор Шинэ Дэли хотыг нэрлэж байсан юм. Энэтхэгийн хүн ам шигүү суурьшсан бусад 12 хот агаарын бохирдолтой хотуудын жагсаалтанд эхний 20-д багтаж байжээ. Агаарын бохирдлын улмаас тус улсад жил бүр 600,000 хүн амиа алддаг гэсэн судалгаа байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)