Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Иоханнесбург хотод олон мянган иргэн жагслаа. Тэд Ерөнхийлөгч Жэкоб Зумад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж эсэргүүцэл үзүүлсэн байна.
Жагсагчид сангийн сайдаар ажиллаж байсан Нланла Ненегийн албан тушаалыг эргүүлэн олгож, нэр хүндийг нь сэргээхийг шаарджээ. Сангийн сайд асан 7 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа халагдаж, түүнийг халагдсаны маргааш нь шинэ сайд Дэвид ван Руен томилогдсон юм.
Гэтэл өнгөрсөн ням гаригт Дэвид ван Руен ч мөн ажлаа хүлээлгэн өгч өмнө нь сангийн сайдын албыг хашиж байсан Правин Гордан удаан хугацааны дараа албан тушаалаа эргүүлэн авчээ. Сангийн сайд нарын ойлгомжгүй, богино хугацаанд явагдсан халаа сэлгээ Өмнөд Африкийн мөнгөн тэмдэгтийн ханшийг огцом унагаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/