АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн оролцсон Эн-Би-Си телевизийн "Running Wild" реалити шоу нэвтрүүлгийн дугаар маргааш тус телевизээр цацагдах юм байна. Тэрээр энэхүү нэвтрүүлэгт оролцсон нь түүний Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа хийсэн хамгийн сайхан өдрүүдийн нэг байсан хэмээн онцолжээ.
Нэвтрүүлгийн хөгтлөгч Беар Гриллс болон Барак Обама нар өнгөрсөн 9 дүгээр сард Аляскад очиж энэхүү дугаарыг бичүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн нэвтрүүлэгт оролцох асуудлыг АНУ-ын Нууц Албанаас зөвшөөрсний үндсэн дээр Барак Обама оролцсон байна. Цагаан Ордны зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама байгаль хамгааллын асуудалд анхаарлаа хандуулдаг гэдгээ үзэгчдэд харуулах үүднээс энэхүү нэвтрүүлэгт оролцсон хэмээн мэдээлсэн байна. Эн-Би-Си телевизийн зүгээс нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Беар Гриллс түүнийг чулуун дээр шарж болгосон яргай загасаар дайлж байгаа богино хэмжээний дүрсийг нэвтрүүлгээ сурталчилах үүднээс гаргасан байна. Өмнө нь энэхүү нэвтрүүлгийн зочноор жүжигчин Кейт Уинслетт, Чэннинг Тэйтум, Зак Эффрон, Кейт Хадсон гэх мэт маш олон алдартнууд орж байжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/