АНУ-ын Айова мужийн телевиз 2 хоногийн өмнө банк дээрэмдсэн хэргийг газар дээрээс нь шууд сурвалжилж байсан байна. Энэ үеэр банк дээрэмдсэн этгээд 2 дахь удаагаа банк руу дахин халдаж дээрэмдсэн хэрэг гарчээ. Шууд хөтлөлтийн үеэр болсон явдлыг орон нутгийн телевиз нэвтрүүлсэн байна.
Рочестер хотын Стерлинг төрийн банкны гадаа KIMT телевизийн сурвалжлагч шууд хөтлөлт хийж байжээ. Энэ үеэр банкны ажилтан гарч гүйн дээрэмчин байж магадгүй гэдгийг хэлсэн байна. Сурвалжлагч Адам Саллет мэдээллийн хөтөлбөрийн дундуур "Би явах хэрэгтэй байна, 911 рүү залгах ёстой" гэж хэлжээ.
Цагдаа нар 2 дахиа банк дээрэмдсэн сэжигтний машин 52 дугаар зам дээр байсныг олж тогтоосон байна. 36 настай сэжигтэй эрэгтэйг баривчилжээ. Сэжигтэн 2 хоног дарааллан банк дээрэмдэх үедээ их хэмжээний мөнгө авч зугтсан байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/