Беларусийн нийслэл Минск хотноо олон улсын дуурийн гоцлол дуулаачийн уралдаан болж байгаа билээ. Энэ сарын 18-нд үргэлжлэх тус уралдаанд нийт 18 орны 280 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс шилдэг 10 дуулаач гуравдугаар шатанд тунаж үлдсэн байна. Эдгээрээс Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ДБЭТ-ын дуулаач Э.Анхбаяр, Х.Хүрэлбаагар нар шилдэг 9-т багтаж, Гранпри шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ. Тэд Минскийн дуурь бүжгийн шилдэг дуучидтай хамтран дуулах ёстой аж.