Австралийн Холбооны шүүхийн шийдвэрийн дагуу халуун бууруулж, өвчин намдаадаг нурофен эмийн дөрвөн төрлийг худалдаалахыг хоригложээ. Тодруулбал, Их Британийн “Reckitt Benckiser” компанийг хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ тухай худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгасан байна. Тухайлбал, нуруу, сарын тэмдгийн үед болон ||| толгойн хүчтэй өвдөлтийг намжаах зориулалттай эмнүүд жирийн нурофены үйлчилгээнээс ялгаагүй хэрнээ хоёр дахин үнэтэй ажээ. Австралийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар энэ талаар шүүхэд гомдол гаргасан байна. Шүүхийн шинжилгээгээр нурофены төрлийн эмийн найрлагад 342 миллиграмм идэвхтэй ибупрофен лизин агуулагдаж байсан гэв. Тиймээс Холбооны шүүх нурофены төрлийн дөрвөн эмийг Австралийн бүх эмийн сан, дэлгүүрээс хураан авч, хайрцгаа шинэчлэн, сонин болон онлайнаар залруулга хийхийг даалгажээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан