“Зоорь”, “Хүүхэлдэй” аймшгийн кино бүтээсэн “Кино цамхаг” студийнхэн ээлжит уран бүтээлээ толилуулах нь. Тодруулбал, Б.Цогт-Эрдэнийн зохиол, Ө.Мөнгөнтулгын найруулсан “Ороолон” кино ирэх сард нээлтээ хийх гэнэ. Хэсэг залуус шинэ жилийн баяр тэмдэглэхээр нэгнийхээ ахын зуслангийн байшин руу нууцаар явж, айдас төрүүлэм олон үйл явдалтай учирч буйгаар кино эхэлдэг байна. Кинонд жүжигчин Д.Бямбацогт, Б.Энх-түвшин, П.Солонго, Г.Баярхүү, Э.Пүрэвжаргал, М.Батзориг, Ц.Эрдэнэцэцэг нар тогложээ.