2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хиллари Клинтон тус улсын Миссури мужийн Сент Луис хотноо болсон кампанит ажлынхаа үеэр Исламын Улс бүлэглэлийг ялах "онцгой" төлөвлөгөө түүнд байгаа хэмээн хэлсэн байна.
Тодруулбал Сент Луис хотноо хэлсэн үгэндээ Хиллари Клинтон Исламын Улс бүлэглэлийг "хуурай газарт, агаарт мөн кибер орон зайд" ялах төлөвлөгөө байгаа гэжээ. Өнгөрөгч сард Парис хотноо гарсан террорист халдлага болон энэ сард Калифорни мужид гарсан аллагын дараагаар Хиллари Клинтон өөрийнхөө мөрийн хөтөлбөрийн гадаад бодлогод илүүтэй анхаарал хандуулахыг эрэлхийлэх болсон юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/