Нийслэлийн ЗДТГ, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балет өгчигдрөөс УДБЭТ-ын тайзнаа тавигдаж эхэлжээ.
Дэлхийн 5 тивийн улсад тоглогддог энэхүү бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар манай улс өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглож байгаа билээ. Өнгөрсөн онд тус балетын тайз, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон.
Харин энэ жил таван Клара охиныг шалгаруулан, 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээж байгаа аж.