"Мишээл экспо"-оос энэ оны хамгийн сүүлийн үзэсгэлэн худалдаа зарласан бөгөөд “Өвлийн гоёл 2015” үзэсгэлэн худалдаа баасан гарагт нээлтээ хийлээ. 100 гаруй байгууллагын нэгдсэн өвлийн хувцас, шинэ жилийн баярын бэлтгэлд зориулан "ӨВЛИЙН ГОЁЛ 2015" үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-13 өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм байна. "Өвлийн гоёл 2015" үзэсгэлэн худалдаанд нэхий үслэг эдлэл, ноос ноолуур болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн мөн гоёлын даашинз гоёл чимэглэл гацуур мод , баярын ширээний амттангууд гээд олон бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ.Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөх юм байна.
"Мишээл экспо" төвийн үзэсгэлэн хариуцсан ахлах менежер С.Удвал ""Мишээл экспо" төв маань жилдээ 40-50 орчим үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ үзэсгэлэн маань 2015 оны хамгийн сүүлийн үзэсгэлэн болдогоороо онцлог. Нийтдээ 100 гаруй аж ахуй нэгж уг үзэсгэлэнд маань оролцож байна. Үүнд хүнс, бараанаас гадна шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор гацуур мод, чимэглэл, гоёлын даашинз, гоёл чимэглэлээр төрөлжсөн байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчид маань үйлдвэрийнхээ үнээр, импортын бараа бүтээгдэхүүнүүд болохоор тодорхой хэмжээгээр хямдралтайгаар зарагдаж байна. Манай зүгээс үзэсгэлэнд оролцсон компаниуддаа бэлэг бэлдсэн байгаа. Бүх харилцагч нартайгаа уулзаж бэлгээ задлана. Арга хэмжээ болгон дээр хэрэглэгчдэдээ зориулж сугалаа, урамшуулалттай худалдаа зохион байгуулдаг байсан бол энэ удаад бүх харилцагч, оролцогчдоо бэлгээ барих гэж байна. Ингээд "Мишээл экспо"-гийн үйл ажиллагаа эхэлснээс хойш тасралтгүй идэвхтэй оролцож байгаа харилцагчдадаа шинэ оны мэнд хүргье" гэлээ.
Дашрамд хэлэхэд, тус арга хэмжээг Эвэнт менежментийн "Глобал Эвэнт" компани, "Мишээл экспо"-той хамтран зохион байгуулж байгаа билээ.
Д.Дуулим