Зам тээврийн сайд М.Зоригт саяхан өөрийн цахим хуудсанд усны шил, үстэй малгайтай арван жилийн охид шиг авахуулсан сельфигээ оруулсан нь олон хүний анхаарлыг татсан билээ. Тус зургийг харсан зарим нь төрийн сайд хүн ийм байх зохимжгүй гэсэн сэтгэгдэл бичиж байсан бол зарим нь энгийн эгэл нэгэн шүү гэх тодорхойлолтыг өгч байсан. Ямартаа ч түүний сельфийг маш олон хүн дуурайж зургаа авахуулсны ихэнх нь сурагчид болжээ. Тиймээс түүнийг даган дуурайсан багачуудыг М.Зоригт сайд шинэ жилийн бэлгээр мялаахаа амалсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийг нь дуурайж зураг авахуулсан хүүхдүүдийг хүлээн авч шинэ жилийн баярыг нь тэмдэглэж өгөв. Мөн энэ үеэр хүүхдүүдэд бэлэг тараажээ. М.Зоригт гишүүний урилгаар очсон хүүхдүүд бүгд малгай, шилээ аваад очсон байна. Түүний энэ аянд 1000 гаруй хүүхэд нэгджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)