1978 онд дэлхийн хамгийн анхны хуруу шилний хүүхэд мэндэлж байсан бол дэлхийн хамгийн анхны хуруу шилний гөлөгнүүд төржээ. Хүн төрөлхтөн 70-аад оны үеэс нохойг хуруу шилний аргаар өсгөж үржүүлэх туршилтыг хийж эхэлсэн ч бүтэлгүйтсээр саяхныг хүрсэн байна.Олон жилийн хөдөлмөр, туршилтын үр дүнд хуруу шилний гөлөгнүүд амжилттай төрсөн талаар АНУ-ын эрдэмтэд хэлжээ. Энэ ажил амжилттай болсноор ан амьтдын нэн ховордсон үүлдэр, төрөл зүйлийг аварч үлдэх, хүн төрөлхтөн болоод ан амьтдыг өвчин эмгэгээс салгахад нэн тустай юм.
Богино хөлтэй спаниель үүлдрийн 7 гөлгийг хуруу шилний аргаар үржүүлж төрүүлсэн байна. Хөлдөөсөн эр нохойн үр хөврөлийг эм нохойд суулгажээ. Ингэхдээ хүн төрөлхтөнд үр шилжүүлэн суулгадагтай ижил арга техникийг ашигласан байна. Энэ арга хэдийгээр өмнө нь ан амьтан дээр туршихад амжилтгүй болдог байсан ч судалгааны явцад арга техникийг нь сайжруулж чаджээ.
Бусад ан амьтдын төрөл зүйлээс нохой бол хүн төрөлхтөнтэй хамгийн ойр байж хамгийн их өвчин халдаадаг амьтан юм. Тиймээс нохойноос хүнд халддаг өвчин эмгэгийг судалж, халдварын тархалтыг бууруулахад хуруу шилний арга тусална гэж үзэж байна.
Хуруу шилний аргаар төрсөн гөлөгнүүд өнгөрсөн 6 дугаар сард мэндэлсэн ч энэ 7 хоног хүртэл тэдний талаар нууцалсаар байжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/