Монгол ёс заншил, соёл урлаг гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхалтай. Тэгвэл бид энэхүү өөрсдийн өв соёлыг багтаасан үндэсний урлагаа гадны оронд сурталчилж дэлхийд таниулах нь юутай чухал билээ. Сүүлийн жилүүдэд манай соёл урлагийнхан энэ тал дээр түлхүү анхаарч гадаад дотоодын олонч тэмцээн уралдаад үндэсний урлагаа гайхуулж, бишрүүлээд авсан билээ.
Тэгвэл монгол улсын морин хуурын чуулгын морин хуурч А. Дэлгэрмаа Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хамтран алдарт С.Гончигсумлаа, Б. Дамдинсүрэн, Г. Жамьян, Н. Жанцанноров, Б.Шарав нарын “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы тайзнаа тоглох гэж байна.
Тоглолт энэ сарын 20-нд болох ажээ.