ХБНГУ-ын Парламентын өнгөрсөн долоо хоногийн санал хураалтын шийдвэрийн дагуу Сири дэх Исламын Улс Бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцох Торнадо загварын эдгээр байлдааны сөнөөгч онгоцууд зөвхөн тагнуулын үүрэг гүйцэтгэх бөгөөд тус улсын зүгээс Сири дэх ямар нэгэн байлдааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй байхыг илүүд үзэж байгаа юм. Ягел Агаарын Бааз нь тус улсын хойд хэсгийн Шлесвих-хольштайн мужид байрладаг бөгөөд тус баазаас мөн 40 цэргийн албан хаагч болон тусгай техник, тоног төхөөрөмж ачсан А400М хэмээх тээвэрлэгч хөлөг онгоц хөөрч байгааг мөн Германы РТЛ телевиз шууд дамжуулсан байна. Ягел дахь Агаарын Баазаас хөөрсөн тагнуулын 2 онгоц болон нэг тээвэрлэгч онгоц Турк улсын өмнөд хэсгийн Адана мужид байрлах Инсирлик агаарын баазад газардсан талаар тус улсын Доган мэдээллийн агентлаг дамжуулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/