Нэр хүндээрээ Оскарын шагнал гардуулах ёслолтой энэ зэрэгцдэг "Алтан бөмбөрцөг" наадам ирэх нэгдүгээр сарын 10-нд Лос-Анжелос хотноо болно.Өчигдөр Холливуудын холбооноос 73 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг"-т нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа.
1950-аад оны Нью-Йорк хот дахь ижил хүйстэн бүсгүйчүүдийн амьдралыг өгүүлдэг "Кэрол" кино энэ жил хамгийн олон буюу "шилдэг кино","шилдэг эх зохиол","шилдэг найруулагч" гэсэн 5 төрөлд нэр дэвшиж байна.
"Шилдэг уран сайхны кино" төрөлд " Галзуу Макс:Хилэнт зам","Тасалгаа","The Revenant","Spotlight" өрсөлдөж байгаа бол "Шилдэг инээдмийн болон мюзикл кино" төрөлд "Марсын иргэн","Тагнуулч","The Big Short","Joy" дэвшиж байна.
Шилдэг эрэгтэй дүрд Брайан Крэнстон ("Трамбо"), Леонардо ДиКаприо ("The Revenant"), Майкл Фассбендер ("Стив Жобс"), Эдди Редмэйн ("Дани охин") и Уилл Смит ("Хамгаалагч") киногоороо шилдэг эмэгтэй дүрд Кейт Бланшетт ("Кэрол"), Бри Ларсон ("Тасалгаа"), Руни Мара ("Кэрол"), Сирша Ронан ("Бруклин") и Алисия Викандер ("Дани охин") өрсөлдөх юм.
Санжаа Лхагвасүрэн /UBS/