Шинэ жил зул сарын баяраар бяцхан охины хүслийг биелүүлэх гэсэн хэдэн мянган иргэн шууданг зорьж байна. Ердөө 8 настай охин гал түймрийн улмаас гэр бүлийн гишүүдээ алдаж, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн юм. Өнчирч хоцорсон охин гэр бүлийн гишүүдээсээ ганц ч болов удаа шинэ жилийн ил захидал авахыг хүсч байгаагаа хэлсэн байна. Сайхан сэтгэлт хүмүүс түүний хүслийг биелүүлэхээр зорьж, бяцхан охин руу шинэ жилийн захидлуудыг илгээж эхэлжээ. Охин өдөрт хэдэн зуун захидал мөн баярын бэлэг хүлээн авч байгаа юм. Зарим иргэд мөнгөн тусламж үзүүлэхийг хүсч тусгай хандивын данс нээсэн байна. Ингэснээр ердөө хэдхэн өдрийн дотор 170,000 америк долларын хандив цуглаж, бяцхан охин ирээдүйд дээд боловсрол эзэмших хэмжээний хуримтлалтай болоод байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/