Өдгөө 20 настай Арун Ражпут хэмээх энэхүү залуугийн илүү хоёр хөл нь нуруунаас нь унжсан байдалтай байдаг байна. Тэрээр анх хорвоод мэндлэхдээ л ийм байрлалтай хоёр илүү хөлтэй төржээ. Нуруунаас нь унжих илүү хоёр хөл нь түүний хөгжсөн ихрийн хөл бөгөөд нуруун дахь илүү хөлнөөсөө үүдэн сууж чаддаггүй байна. Ид хийж бүтээх насандаа яваа залуугийн хувьд нутгийнхний гадуурхал саад болдог талаар гомдоллосон байна. Тэрээр хүмүүс намайг чөтгөр гэж дуудан, шоолж инээдэг, хэн ч намайг хүндэлж харьцдаггүй гэсэн байна. Мөн "би бусадтай л адил ажил хийж, эцэг эхээ тэжээж, энгийн амьдралаар амьдармаар байна, мөн сурч боловсрон, багшийн мэргэжил эзэмшмээр байна" гэжээ. Өнөөдөр Арун Ражпут сурч боловсрон, мэргэжил эзэмшиж, сайхан амьдрахын тулд мэс засал хийлгүүлэхийг маш ихээр хүсэх болсон байна.
Тэрээр доод давхаргаас гаралтай бөгөөд түүнийг бага байхад нь эцэг эх нь эмнэлэгт хэд хэдэн удаа үзүүлж байсан ч эмч нар мэс засал хийхэд их хэмжээний мөнгө шаардлагатай, танай гэр бүлд тийм хэмжэээний мөнгөний боломж байхгүй хэмээн буцаадаг байсан байна. Харин одоо эхийнхээ хамтаар түүнд амжилттай мэс ажилбар хийх боломж, бололцоог хайж эхлээд байгаа, горьдлого тасраагүй байгаа талаараа сэтгэгдлээ хуваалцсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/