Ховорхон харж болох амьтдын нүүдэл Австрали улсыг дайран өнгөрч байна. Хэдэн сая улаан хавч тэнгисийг зорин нүүдэллэж байгаа бөгөөд тэдний нүүдэл долоо хоногийн турш үргэлжлэх юм.Улаан хавч нь далай тэнгист очиж үржилд ордог юм. Ер нь ихэнхи хавчны хувьд үржлийн улирал нь эхлэхтэй холбоотойгоор нүүдэл хийдэг байна. Тэдний нүүдэл голцуу 10-р сараас 12-р сарын хооронд тохиодог юм. Мэдээж хавчнууд тухайн жилийнхээ цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан харьцангуй эрт эсвэл орой нүүдлээ эхэлдэг байна. Энэ жилийн хувьд улаан хавчны нүүдэл харьцангуй орой эхэлж байгааг судлаачид хэлж байгаа юм.
Нүүдэл хийх үедээ хавчнууд илүү тод улаан өнгөтэй болдог бөгөөд энэ нь тэдний цусны эргэлт эрчимжсэнтэй холбоотой байдаг аж. Хавчнууд хэдэн километр газар хагас шогшсон байдалтай алхдаг бөгөөд энэ үед бодисын солилцоо нь эрчимжиж бие нь улам бүр улайдаг байна. Нийтдээ 12 сая гаруй улаан хавч Австралийг дайран нүүдэллэж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)