“Нэг гэр бүл монголын ирээдүй “ хандивын аяныг МУГЖ Ж.Алтанцэцэг, сэтгүүлч Г.Чинзориг нар болоод Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны ИНХ-aac зохион байгуулж буй юм. Хандивын аян нь хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүлийг дэмжин, сэтгэлийн дэм өгөх зорилготой. МУГЖ Ж.Алтанцэцэг, сэтгүүлч Г.Чинзориг нарын хувьд удаа дараа сайн үйлсийн аянд оролцож, эмзэг бүлгийн хүмүүст тусалж байсан.
МУГЖ Ж.Алтанцэцэгийн хувьд л гэхэд 4 дэх жилдээ ийн гэр бүлээрээ хөгжлийн бэрхшээлтэй Г.Баянсанд туслахаар ажиллаж байгаа аж.
Энэхүү “Нэг гэр бүл Монголын ирээдүй” рок попын бүх оддын тоглолт нь 12 дугаар сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт болно.
Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн тэргүүн Г.Баянсан нь 1981 оны 06-р сарын 21-ны өдөр Увс аймгийн Баруун- туруун суманд төрсөн. 2011 онд автомашины ослын улмаас дунд чөмөгний цууралттай, онош нь батлагдахгүй хугацаа алдсанаас түнхний толгой хаталт өгч 2012 онд 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэж чөмөгний толгой авхуулж, ясны анхан шатны остемлеттэй учир антибиотикитэй цемэнт чөмгөнд суулгасан. Хагалгаанд орсоноос хойш өдий хүртэл яс идээлэн идээт үрэвсэл байнга гардаг болсон. Үүнээс үүдэн буглаа гуяны энэ тэрүүгээр гарч ирдэг болсон. Мөн эхнэр, хүү хоёр нь төрөлхийн удамшлын хөгжлийн бэрхшээлтэй. Г.Баянсан нь БНСУ- руу хагалгаанд ороход 50.000.000₮ шаардлагатай болсон тул энэхүү залуу гэр бүлийг дэмжиж хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)