Кубын нийслэл Гавана хотод энэ сарын 7-ны өдөр Азийн соёлын төвд “Найрсаг, зочломтгой Монгол орон” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан энэхүү фото үзэсгэлэнг Гавана дахь Монголын ЭСЯ, Кубын Улс түмнүүдтэй найрамдлаар харилцах нийгэмлэг, Азийн соёлын төв хамтран зохион байгуулж буй юм байна.
Найрамдах Куба Улс 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон юм. Манай улс Гавана хотноо 1967 онд, Куба Улс Улаанбаатар хотноо 1962 онд ЭСЯ-аа харилцан нээжээ. Харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн өргөжүүлж, иргэд хоорондын солилцоог идэвхижүүлэхээр хоёр тал 2001 онд иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан байна.
Сэтгэгдэл (1)