Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2015” наадмын бүртгэл эхэлжээ. Тодруулбал, оролцогчдын бүтээлийг энэ сарын 4-25-ныг хүртэл хүлээн авах юм байна. Наадам уламжлал ёсоор яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиол гэсэн найман төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж. Оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхлээд буй ч наадам хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Албаны хүмүүсийн хэлж буйгаар бүртгэлийн хугацаа дуусах үеэр наадмын тов тодорхой болох аж.