Францын яруу найрагч, зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” нэг хүний жүжиг дахин тавигдах нь. Хүний дотоод ертөнцийн дуу хоолой, мөн чанарын зөрчилдөөнийг хурцаар хөндөх "Хүний дуу хоолой” жүжгийг “Black box” театрын жүжигчин Д.Оюунзул үзэгчдэд хүргэх аж. “Гэгээн Муза-2015” наадмын шилдгээр шалгарсан тус жүжгийг энэ сарын 12-нд “Black box” театрт тоглоно.
Дашрамд сонирхуулахад, Жан Кокто нь 10 настайгаасаа эхлэн зохиол бүтээлээ туурвиж, 16 настайдаа яруу найргийн түүврээ хэвлүүлснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн яруу найрагч болж чаджээ.