БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн 7 хоногт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад айлчилсан билээ. Хятадын даргыг Өмнөд Африкт айлчилж байх хооронд орон нутгийн мэдээллийн агентлагуудаар Си Зиньпин огцорч байгаа тухай хуурамч мэдээлэл цацсан байна. Хуурамч эх сурвалжийн хэргээр 4 сэтгүүлчийг ажлаас нь халжээ.
Хятадын өдөр тутмын болон долоо хоногийн тутмын хэвлэлүүдийн нүүр хуудас Си Зиньпиний огцрох болсон тухай мэдээллээр дүүрсэн нь эрх баригчдыг багагүй бухимдуулсан байна. Хятадаар ЖиЧи буюу илтгэл гэдэг үгийг ЗиЖи буюу огцрох гэсэн үгээр сольж хэвлэсэн байжээ. Төрийн мэдлийн 20 орчим мэдээллийн хэрэгслээр энэ тухай дамжуулсан юм.
Ажлаасаа халагдсан 4 сэтгүүлчийн 2 нь Өмнөд Африк дахь мэдээллийн агентлагийн салбарын ажилтнууд, 2 нь Хятад дахь сэтгүүлчид юм байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)