Их Британий баруун хойд хэсгийн Эйплби хот ням гаригийн өглөө гэхэд бүхэлдээ үерийн усанд автсан байна. Хотын орон сууцны байшин, барилга, оффис болон үйлчилгээний газрууд, мөн оршуулгын газар хүртэл тэр чигээрээ үерийн усанд автаад байна. Хотын ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад байгаа бөгөөд орон гэр нь үерийн усанд автсан хотын зарим оршин суугчдыг цагдаа нар ойролцоох уушийн газарт хүргэн, түр орогнуулсан талаар Их Британий Скай Ньюс мэдээллийн агентлаг мэдээлсэн байна. Мөн хойд Английн Коккермаут болон Карлайл хотууд үерт автаад байгаа юм. Эйплби болон бусад хотуудыг үерт автуулсан Десмонд далайн шуурга мөн Шотланд, Хойд Англи болон Уэллсийн хойд хэсгийг дайран өнгөрсөн бөгөөд тус улсын цаг уурын газраас хур тунадас үргэлжлэн орох болно хэмээн мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/