Туялзуур сэлэмний сонирхогчдын болон 12 хүртэлх насныхны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдээр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.
Тус тэмцээнд 4 клубын 60 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг Г.Шинэбаяр (УБ Фенсинг), мөнгөн медалийг Б.Дэмбэрэлнямба (Хангарьд), хүрэл медалийг Б.Цогтгэрэл (УБ Фенсинг), Т.Доржбат (Уурхайчин) нар хүртжээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Б.Цолмонтуяа (УБ Фенсинг), мөнгөн медалийг Б.Анхзаяа (Уурхайчин), хүрэл медалийг С.Учралт (УБ Фенсинг), Б.Саруул-Онон (Дуэль) нар хүртсэн байна
Түүнчлэн U12 ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргын алтан медалийг Г.Сумъяабалдан (Уурхайчин клуб), мөнгөн медалийг Э.Тэлмүүн (Уурхайчин клуб), хүрэл медалийг К.Далай (УБ Фенсинг), Б.Аззаяа (Уурхайчин) нар хүртлээ. Анх удаагаа энэ төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон нь энэ бөгөөд Багануур хотын "Уурхайчин" клубын хүүхдүүд бахдам амжилт үзүүлж, 3 медаль хүртэв.
Энэ өдөр "УБ Фенсинг" клуб 2 алт, 3 хүрэл, "Уурхайчин" клуб 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, "Хангарьд" клуб 1 мөнгө, "Дуэль" клуб 1 хүрэл медаль тус тус хүртлээ.