Энэ сарын 11-ныг дуустал дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын хурал чуулган Парис хотноо зохион байгуулагдана. Тэгвэл энэ чуулганы үеэр дэлхийн дулаарлын сөрөг үр дагаврын талаархи олон арван баримт мэдээлэл танилцуулж байна.
Далайн эргийн хот болох Шанхай хөгжил цэцэглэлтээрээ дэлхийн хотуудыг тэргүүлж ирсэн билээ. Гэвч дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас тус хотын зарим хэсэг ойрын ирээдүйд усанд живж магадгүй нөхцөл байдалд үүсээд. Энэ нь эдийн засгийн хувьд өссөөр байгаа утс хотын хувьд шийдэхэд хүнд асуудал болж байна.
Шанхай хотод орох хур тунадасны хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад 20 хувиар их байдаг байна. Бороо хур ихтэй тус хотын эргийн бүс хэдийнэ усанд идэгдэж эхлээд байгаа юм. Дэлхийн дулаарлын улмаас мөнх цас мөсөн цэвдэг хайлж улмаар далайн усны түвшнийг нэмэгдүүлсээр байгаа. Үүнтэй холбоотойгоор 2050 он гэхэд дэлхийн далай тэнгисийн усны түвшин 20-оос 60 сентиметрээр нэмэгдэх төлөв гараад байгаа юм.
Энэ нь олон арван арлын улсууд мөн Шанхай шиг далайн эргийн хотуудад маш том аюул занал учируулж магадгүй байна. Үүнээс үүдэн 2100 он гэхэд эргийн хотуудын ихэнхи газар нутаг усанд автаж улмаар Шанхай, Хонгконг, Тианжин зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газруудаас 45 сая хүн нүүхэд хүрэх талаар судлаачид мэдээллээ.
Францын нийслэл хотноо зохион байгуулагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хурал чуулганы үеэр энэ асуудал хурцаар хөндөгдөж байсан юм. Зөвхөн Шанхай, Тианжин хотууд ч биш дэлхийн ихэнхи улс орнууд газар нутгаа усанд живүүлбэл хэдэн сая хүн амьдрах газаргүй болж, хүн амын хэт төвлөрөл улам бүр нэмэгдх аюултай болж байгаа юм.
Ямартай ч тэрбум гаруй хүн амтай Хятад улс дэлхийн дулаарлыг зогсоохын төлөө 3,1 тэрбум ам.доллар зарцуулна гэдгээ мэдэгдээд байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/