“Мишээл экспо” төвд өнөөдөр хоёр дахь өдрөө хямдралтай бараа бүтээгдэхүүний худалдаа бүхий "Woman Expo" үзэсгэлэн гарч байна.
Эмэгтэйчүүдэд гол төлөв зориулсан энэхүү үзэсгэлэнд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож буй аж. Үзэсгэлэнд ноос ноолууран бүтээгдэхүүн, нэхий үслэг эдлэлээс гадна, хүүхдийн хувцас, гоёл чимэглэл, гутал, цүнх, гоёлын даашинз, гоо сайхан, хүнсний болон гэр ахуйн бүтээгдэхүүн, автомашин худалдаалагдаж байна.
Тус арга хэмжээг Эвэнт менежментийн Глобал Эвэнт компани дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм. Үзэсгэлэн өнөө орой өндөрлөх тул сонирхосон хүмүүс яараарай.