СУИС-ийн Театрын урлагийн сургуулиас жил бүр зохион байгуулдаг уран сайхны шүүмжийн улсын уралдааны дүн гарчээ.
15 шүүмж ирүүлснээс СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн урлаг суддал, утга зохиолын тэнхмийн багш Я.Баяр “Эдүгээчлэгдсэн эмгэнэл буюу энэ цагийн Ромео, Жульетта”- гаараа түрүүлжээ.
Тэрбээр мөн “Эргэн ирж буй Гамлетийг угтуулж хэлэх үг” шүүмж ирүүлсэн байна. Дэд байрт “Гэрэг” сэтгүүлийн тоймч У.Бямбаням, гуравдугаарт урлагийн тоймч Б.Гэрэлмаа, тусгай байрт МУИС-ийн докторант, утга зохиол, урлагийн тэнхмийн багш Д.Нямдорж шалгарсан бол СУИС- ийн жүжгийн зохиолчийн ангийн Б.Болдбаатар, Д.Ууганбаяр нар оюутнууд дундаас онцгойрчээ. Энэ удаагийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн ихэнх нь өнгөрсөн сард нээлтээ хийсэн,
Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын тавьсан “Ромео, Жульетта’’-гийн тухай байжээ. “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал ЖДолгорсүрэн, урлаг, суддал утга зохиолын тэнхмийн багш П.Батхуяг нар уралдааныг шүүсэн байна. Х.Наранжаргал “Бүтээлд үзэл бодлоо тулгасан дутагдал ихэнх пгүүмжид байлаа” гэжээ.
Сэтгэгдэл (1)