ОХУ Сири дэх Исламын улс бүлэглэлийн хэт даврагсдын эсрэг агаарын дайралтаа эхлүүлээд 2 сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хооронд Сири улсын нутаг дэвсгэрт алба хаасан цэрэг армийн албан хаагчдаа Ерөнхийлөгч Владимир Путин төрийн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Ерөнхийлөгч Путины мэдэгдсэнээр ОХУ-ын Кавказын бүсийн оршин суугчид Сирид байрлаж байгаа Исламын улс бүлэглэлийнхний талд тулалдаж байгааг баталсан байна. Олон нийтэд дэлгэн харуулаагүй гэрэл зурагнаас үүдэж Ерөнхийлөгч энэ дүгнэлтийг хийж байгаа юм.
Сирид явуулж байгаа Оросын агаарын цохилт байгаа онож, үр дүнтэй болж байгаа талаар шинжээчид мэдэгдээд байна. Учир нь гэвэл ОХУ тагнуулын мэдээлэл сайтай байна гэж таамаглаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Исламын улс бүлэглэл өөрийгийй Магомед Хасаев гэж нэрлэсэн Оросоор ярьдаг эрэгтэй ОХУ-ын нууц тагнуул хэмээн буруутгаж цаазалж байгаа бичлэгийг лхагва гаригт илгээсэн юм.
Чечений удирдагч Рамзан Кадыровын зүгээс бичлэгт цаазлуулсан хохирогчийг Чечень гаралтай, терроризмын эсрэг тэмцэгч байсныг мэдэджээ. Сири дэх Исламын улс бүлэглэлд Чечениэс гадна, Дагестаны олон мянган иргэн нэгдээд байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)