Японы нийслэл Токио хотноо олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэллээ.
Дэлхийн 91 орны 474 (эрэгтэй 294, эмэгтэй 180) жүдочид өрсөлдөж байгаагаас манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцож байгаа юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Эрэгтэй 60 кг-ийн жинд өнөөдөр Д.Амартүвшин - Кубын Торрес Маримон Яандритай, Ц.Цогтбаатар - Японы Аоки Дайтай, 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг - Польшийн Бартусик Михайлтай хүч үзнэ. Эмэгтэй 48 кг-ийн жинд Д.Уранцэцэг -Японы Тонаки Фуна, 57 кг-ийн жинд Д.Сумъяа - Японы Ишикава Мегуми нартай тус тус эхний барилдаанаа хийнэ.
Токиогийн "Их Дуулга" жүдо бөхийн тэмцээнийг гурав хоногийн турш (11.4-6) ETV телевиз эх орон даяар шууд дамжуулна.