Португал улсын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Антонио Коста Парламентын өмнө тавьсан анхны илтгэлдээ улс орныхоо эдийн засгийг дахин шинэчлэхээ мэдэгдсэн юм. Ингэхдээ эдийн засгийн хатуу чанга бодлогуудыг эсэргүүцэж байгаагаа хэлжээ.Эдийн засгийн бүсээ чангалах хатуу чанга бодлогыг эсэргүүцэгч Социалист Ерөнхий сайд Антонио Костагийн ярьснаар нийгмийн дундаж түвшний иргэдийг хүнд хэцүү татварын татварын дарамтнаас чөлөөлнө гэжээ. Хэрэв Португал улс хуучин хэвэндээ эргэж орвол өрийн хямрал эргэж газар авч болзошгүй юм.
Хэдийгээр шинээр сонгогдсон Ерөнхий сайдын шийдвэр улс орныг дампууруулах аюулд хүргэж болзошгүй ч ард иргэд үүнд баяртай байна. Тэд өндөр татвар төлж, тэтгэвэр тэтгэмж бага байгаад сэтгэл дундуур байсаар иржээ. 2011 оноос хойш зохих ёсны тэтгэвэр тэтгэмжээ бүрэн авч чадаагүй өндөр настнуудын хувьд шинэ Ерөнхий сайдад сэтгэл хангалуун байгаа юм.
Харин мэргэжлийн эдийн засагчдын хувьд Ерөнхий сайдын санаа эрсдэлтэй байж болох ч зохион байгуулалттай, зөв хэрэгжүүлбэл тун хэрэгцээтэй юм байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/