Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт орших Австрали тивд байгалийн жамаараа зун цаг ирж,хур бороо элбэгшээд байна.Брисбен хотод өнгөрсөн ням гарагт ширүүн бороо орж,хүчтэй цахилгаан цахижээ.Одоогоор 2 хүн аянганд ниргүүлсэн байдалтай эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.Олон тооны цахилгаан цахиж,түнэр харанхуй шөнөөр өдөр адил гэрэлтэж байсан энэ үзэгдлийг хотын оршин суугчид яг л тэнгэр тийш тэмүүлж байгаа гэрэлт мод шиг харагдаж байсан хэмээн дүрсэлж байна.Орон нутгийн цахилгаан эрчим хүчний албанаас тэр үдэш нэгэн зэрэг 107 мянган цахилгаан цахисан болохыг тэмдэглэжээ.
Санжаа Лхагвасүрэн /UBS/
Сэтгэгдэл (1)