Их Британий Төлөөлөгчдийн танхим Сирид эрчимжүүлсэн цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаас хойш ердөө нэг цагийн дараа бэлтгэл ажил нь явагдаж, улмаар эхний ээлжийн агаарын довтолгоог хийсэн байна. Тус улсын Батлан хамгаалах яам энэ талаар мэдээлэл өгсөн бөгөөд "РАФ Торнадо" хэмээх сөнөөгч онгоц "Исламын улс"-ын байршилд цохилт өгсөн юм. Кипр дэхь баазаас дөрвөн сөнөөгч онгоц хөөрсөн талаар албаныхан мэдээлж байна. Сөнөөгч онгоцнуудыг тусгай бөмбөгтэй хөөргөсөн бөгөөд хоёр нь зэвсгээ ашигласан болохыг Их Британий Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна. Тун удахгүй ямар байршилд цохилт өгсөн болохыг зарлах ажээ. Их Британи сөнөөгч онгоцнуудаас гадна өндөр нарийвчлал бүхий Бримстон пуужинг ашиглаж, агаарын цохилтыг илүү үр дүнтэй болгоно хэмээн мэдэгдээд байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (2)