Дэлхийн дулаарал хэтдээ эдийн засгийн өсөлтийг хазаарлах бөгөөд цаг уурын өөрчлөлтийн золиос болох эхний салбар нь газар тариалангийн салбар байх юм. Үүнээс үүдэн ойрын 30 жилийн дотор 100 сая хүн ажилгүй болно гэсэн тооцоог эдийн засагчид гаргаад байгаа. Улмаар дэлхийн цаг уурын өөрчлөлт манай гаригийн улс гүрнүүдийн дөрөвний гурвынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг судлаачид хэлж байна.
Хүн төрөлхтний хөгжлийн түшиг тулга болсон газар тариалангийн салбар дэлхийн дулаарлын улмаас уналтанд орвол үүнийг дагаад бүхий л салбарын өсөлт удааширна. Цаг уурын өөрчлөлт нь хүмүүсийн амин зуулгыг үгүй хийж, ойр ойрхон давтамжтай тохиох байгалийн гамшиг улс орнуудад асар их алдагдлыг авчирч байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг хамгийн хүндээр амсах улсууд нь АНУ, БНХАУ зэрэг их гүрнүүд байх талаар эдийн засагчид хэлж байна. Харин Монгол, Финлянд, Исланд, ОХУ дэлхийн дулаарлын сөрөг нөлөөг харьцангуй бага амсах аж.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/