Эдгээр өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо олон улсын удирдагчид хуран чуулж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой цоо шинэ баримтыг судлаачид ил болгоод байна. Дэлхийн цаг агаар хойшдоо дулаарсаар байвал манай гаригийн зарим хэсэг хүн амьдрах, оршин суух нөхцөлгүй болох ажээ. Судлаачдын тооцоолсноор 2100 он гэхэд Ойрхи Дорнодын газар нутаг бүхэлдээ хүн амьдрах нөхцөлгүй халуун болох юм байна. Тодруулбал 2100 он гэхэд Ойрхи Дорнодод цаг агаар цельсийн 95 хэмээс давж халдаг болох ажээ.
Өдгөө дайн дажин зөрчил мөргөлдөөний гол цэг болоод байгаа Ойрхи Дорнодын бүс нутаг ирэх 2100 он гэхэд хүнгүй болж магадгүй байна. Судлаачдын мэдээлснээр энэ бүс нутагт 100 жилийн дараа хүн байх нөхцөлгүй халуун болж агаарын хэм нь нэмэх 95-аас 165 хэмийн хооронд хэлбэлзэх төлөв гараад байна. Ийм нөхцөлд хүн амьдрах ямар ч боломжгүй юм. Одоо ч энэ бүс нутагт хэт халалт ойр ойрхон тохиосоор байгаа юм. Цельсийн нэмэх 35 градусаас давж халах үед хүний бие физиологи ядарч сульдаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл бидний бие ийм халуунд тэсвэргүй гэсэн үг юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (2)