НАТО-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Йенс Штольтенберг хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдэгдэлдээ НАТО-ийн эвсэл нь Турк улсын агаарын хамгаалалтыг үргэлжлүүлэн улам бэхжүүлэх болно гээд мөн цаашид авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээнүүд ирэх долоо хоногоос эхэлнэ гэсэн байна. Мөн энэхүү төлөвлөгөө нь Оросын онгоцыг унагахаас өмнө гарсан байсныг дурьдаад, хоёр улсын хооронд үүсээд байгаа хурцадмал байдалд талуудыг "тайван хандаж, асуудлыг намжаахыг" уриалсан байна. Исламын Улс бүлэглэлийн үйлдсэн террорист халдлагад 130 хүнээ алдаад байгаа Франц улс тус бүлэглэлийн эсрэг тэмцэлд ОХУ-ыг хамтрах хэрэгтэй гэж байгаа бол АНУ-ын зүгээс тус бүлэглэлийн эсрэг гэхээсээ илүүтэйгээр АНУ болно Арабыг дэмжигч босогчдын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжиж байгаа нөхцөлд ОХУ-тай хэзээ ч хамтрах боломжгүй гэж үзэж байгаа билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (2)