Чили улсын Патагониагийн бүсэд 337 ширхэг үхсэн халим загас олдсон байна. Энэ талаар тэдгээр халимнуудыг олсон Чилийн байгал хамгаалах албаны шинжээчид мэдэгдсэн байна.Их хэмжээний үхсэн халим Пенагийн хоолойн усанд хөвж, мөн эрэгт шидэгдсэн байсныг Чилийн хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг албаны шинжээчдийн баг олж илрүүлсэн байна. Тэд өнгөрөгч 11 дүгээр сард судалгааны аялал хийж байхдаа үхсэн халимнуудыг олж илрүүлсэн бөгөөд одоогийн байдлаар халимнуудын үхлийн шалтгааныг тодруулах судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлээд байгаа талаах мэдэгдсэн байна. Нийт 337 ширхэг үхсэн халим олдсоноос 305 нь ялзрах шатандаа орсон байсан бол 32 нь бүрэн ялзарч, зөвхөн араг яс нь үлдсэн байжээ. Чили улсын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр далайн усанд хаясан хаягдлаас үүссэн хортой бодис халимнуудын үхлийн шалтгаан байж болзошгүй байгаа юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/