Японы нийслэл Токио хотноо энэ сарын 4-6-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ИЙН Олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч ардын багш О.Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцохоор болжээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдээс 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С. Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, 100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар оролцохоор болсон бол эмэгтэйчүүдээс 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д Д. Сумьяа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа нар оролцох аж.