Исламын Улс бүлэглэлтэй холбоо бүхий 4 хүнийг баривчилсан талаар Гүрж улсын Тагнуулын албанаас мягмар гаригт мэдээллээ. Гүрж Улсын Тагнуулын Албаны орлогч дарга Леван Изориа хэлэхдээ тагнуулын нууц мэдээллийн дагуу Тбилиси хотын 11 ширхэг байранд тусгай ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн байна. Тусгай ажиллагааны явцад тэслэх багаж хэрэгсэл, буу зэвсэг, компьютер болон шашны утга агуулга бүхий СД, ДВД, мөн Исламын Улс бүлэглэлийн туг далбаа олдсон байна. Леван Изориа Гүрж улсын нутаг дэвсгэр дээр Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаатай холбоотой өөр бусад хүмүүс байгаа эсэхийг тагнуулын албанаас үргэлжлүүлэн шалгаж байгаа хэмээн хэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/