Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн эхнэр Присцилла Чан амаржиж, охинтой болжээ.
Цукерберг өөрийн фэйсбүүк хуудастаа эхнэр, охинтойгоо авахуулсан зургаа нийтлэж, “Энэ бяцхан охиныг өгсөн бурхандаа баярлалаа” хэмээн бичжээ. Хосууд охиндоо Макс хэмээн нэр хайрласан байна.
Дашрамд сонирхуулахад Цукербергийг “Аавын амралт” авсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тус компани аав болсон ажилчиддаа гурван сарын цалинтай амралт өгдөг байна.