Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг олон улсын удирдагчид хэлэлцэж байгаа энэ цаг мөчид судлаачид Арктикийн далайн цас мөс асар хурдацтай хайлж байгаа талаар мэдээллээ. Норвегийн "Туйлын судалгааны институти" "Вессел" нэртэй завиар нийтдээ 111 хоног Арктикт судалгаа хийсэн бөгөөд хамгийн хүйтэн жихүүн байдаг далайд 100 гаруй хоног завиар явсан нь өөрөө дэлхийн дулаарлыг харуулах нэг үзүүлэлт болж байгаа ажээ. Учир нь жилийн хамгийн хүйтэн үед Арктикийн далайн мөс тэс хөлдөж, завиар зорчих ямар ч нөхцөлгүй болгодог байсан юм. Мөсөн дунд ямар ч хүчтэй завь гацаж, хөдлөх боломжгүй байдаг байсан бол өдгөө ихэнхи мөсөн бүрхүүл нь хайлж урссан байна. Энэ жил Арктикийн далайд 111 хоног завиар аялаж чадсан нь судлаачдын гайхшралыг ихээр төрүүлсэн юм. Арктикт ийнхүү дулаарч эхэлсэн нь хэтдээ дэлхийн эко системд маш том аюул занал учруулна гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/