Косовогийн Парламентын хуралдааны үеэр сөрөг хүчний улс төрчид дахин үймээн самуун дэгдээж, танхимд нулимс асгаруулагч цацсан байна. Косовогийн Парламентын гишүүд ойрын өдрүүдэд Серби болон Монтенегротой гэрээ хэлцэлд хүрэх талаар хэлэлцэж байгаа юм. Гэвч энэ хэлэлцээрийг сөрөг хүчнийхэн эсэргүүцсээр байна.
Сөрөг хүчнийхний хувьд Косовогийн эрх баригчид Себритэй тохиролцож Косовод илүү их эрх мэдэл олгон, Монтенегротой хиллэж буй хилийн зураасаа дахин зурахаас нааш хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн 3 сарын турш сөрөг хүчнийхэн иймэрхүү байдлаар Парламентын хуралдааныг хэд хэд тасалдуулсан юм.
Хуралдааныг тасалдуулсных нь төлөө сөрөг хүчний 2 гишүүнийг баривчлан саатуулсан байна. Саатуулагдсан гишүүд 2 канистр дүүрэн нулимс асгаруулагчийг хуралдааны танхим руу оруулах гэж байжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/