Бүхий л дурлагсдын нэрийн өмнөөс
Бурхан минь биднийг ивээлдээ аваач
Аврал зөвхөн хайранд л байдаг
Алт мөнгө, нэр төр юу ч биш.......
Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчддийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавигдсан билээ. Шинэ төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсон "Ромео Жульетта" Сонгодог жүжиг өнгөрөгч сард үзэгчдийг байлдан дагуулж чадлаа.
Тэгвэл энэ сарын 17, 18-нд 18:00 цагт 19, 20-нд 17:00 цагуудаас дөрөвхөн удаа Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч үзэгч та бүхнийхээ хүсэлтээр тоглохоор болжээ.
Сэтгэгдэл (3)