Австралийн иргэд болон Адам Кольмэн, Диэн Лукас нар 11 дүгээр сарын 21-ний өдөр Канадаас Мексик улс руу аялалд гарсан байна. Тэд Эдмонтоноос Гуадалахард ирэх ёстой байсан ч ирсэнгүйгээр барахгүй ор сураггүй болоод байсан юм. Мексик улсын эрх баригчид сураггүй болсон гадны иргэдийг эрж олох ажлыг үргэлжлүүлээд байсан билээ.
Тэгвэл Мексикийн Синалоа мужид юу ч үгүй болтлоо шатсан тээврийн хэрэгсэл олдсон байна. Шатсан тээврийн хэрэгслээс 2 хүний цогцос олдсоны нэг нь сураггүй болсон Австралийн иргэн болохыг тогтоожээ. Прокурорууд машинд байсан цогцсыг Адам Кольмэнийх мөн гэж үзсэн байна. Түүний эд зүйл дундаас Канадын Албертад бүртгүүлж байсан бүртгэлийн дугаар олжээ.
Прокурорууд олдсон баримт нотолгоогоо хангалттай гэж үзэж байгаа ч ДНК-ийн шинжилгээ давхар хийх нь илүү найдвартай учраас зохих ёсны шинжилгээнүүдийг хийсэн байна. Хариу нь хараахан гараагүй байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/