Монголын бүх ард түмний спортын XIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах юм байна.
Тус наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, оролцох тамирчдын зардлыг төсөвтөө тусган санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Багийн спортыг хөгжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх” тухай 2015 оны 27 дугаар зарлиг, Засгийн газрын Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор энэхүү уламжлалт наадмыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.