ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өнгөрсөн Даваа гаригт олон улсын анхаарал татсан мэдэгдэл хийлээ.Тэрээр Туркийн талыг Исламын улс бүлэглэлээс хууль бусаар газрын тос импортлодог байсан хэмээн мэдэгдэж, үүнийгээ хамгаалахын тулд Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн гэсэн юм. Путины мэдээлж байгаагаар "Исламын улс" бүлэглэлийн хяналтанд байгаа газар нутагт асар их хэмжээний газрын тосны тос олборлогдож, боловсруулагдаж байгаа аж. Эргэн сануулахад 11-р сарын 24-ны өдөр Туркийн тал хил зөрчсөн гэх шалтгаанаар Оросын "Су-24" байлдааны онгоцыг сөнөөсөн юм. Үүнээс үүдэн Турк болон Оросын харилцаа хүйтэрч, харилцан үл ойлголцоход хүрээд байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч "Исламын улс"-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай болохыг мэдэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОХУ ч Сирийн нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, "Исламын улс"-д өгөх агаарын цохилтын давтамжийг нэмэгдүүлээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Оросын Батлан хамгаалах яамнаас тусгай пуужингийн системийг идэвхжүүлж байгаагаа зарласан байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/
Сэтгэгдэл (3)