Зам тээврийн сайд М.Зоригт саяхан өөрийн цахим хуудсанд усны шил, үстэй малгайтай арван жилийн охид шиг авахуулсан сельфигээ оруулсан нь олон хүний анхаарлыг татсан билээ. Тус зургийг харсан зарим нь төрийн сайд хүн ийм байх зохимжгүй гэсэн сэтгэгдэл бичиж байсан бол зарим нь энгийн эгэл нэгэн шүү гэх тодорхойлолтыг өгч байсан. Ямартаа ч түүний сельфиг маш олон дуурайж зургаа авахуулсны ихэнх нь сурагчид болжээ. Тиймээс түүнийг даган дуурайсан багачуудад М.Зоригг сайд шинэ жилийн бэлгээр мялаахаа амалсан, Өдгөө түүний энэ аянд 1000 гаруй хүүхэд нэгджээ.
Эрхэм сайд М.Зоригттой адилхан болж сельфидсэн хүүхдүүдийн зургийг нэгтгэж байгаад хүүхэд бүрт бэлэг гардуулахаар болжээ.
Сэтгэгдэл (5)