НАМЗХ-ноос Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан “ЭРҮҮЛ МОНГОЛ ЗАЛУУ” эв нэгдлийн спортын их наадмыг 10-р сарын 20-ноос 11-р сарын 29-ний хооронд амжилттай зохион байгууллаа. Наадамд спортын таван төрлөөр Монгол орны өнцөг булан бүрт 40 орчим мянган залуус өрсөлдсөн бөгөөд шувтрагийн шатанд шалгарсан 900 гаруй тамирчид 414 багц медалийн төлөө өнгөрөгч амралтын өдөр Буянт Ухай спорт цогцолборт өрсөлдөж аваргаа шалгаруулсан юм.
Наадмын шигшээ тэмцээний нээлтэнд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, ЕНБДарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Энхболд, Д.Сумъяабазар, Хөдөлмөрийн сайд асан С.Чинзориг, МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, НАМЗХ-ны УЗ-ийн гишүүд оролцсон байна.
Төрөл тус бүрт шалгарсан шилдгүүд:
Их наадамд багийн дүнгээр Нийслэл хотын баг тамирчид 4 алт, 3 хүрэл нийт 30 оноогоор тэргүүн байр, Орхон аймаг 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 40 оноогоор хоёрдугаар байр, Хэнтий аймаг 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 43 оноогоор гуравдугаар байранд тус тус шалгарсан юм. Монгол Улсын бүх сум, аймаг, дүүрэг, нийслэлийг хамарсан Спортын их наадам цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана гэдгийг НАМЗХ-ныхон онцолж байлаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)