Польш улсын Помераниа мужийн нутагт дэвсгэрт орших ой өөрийн өвөрмөц тогтоц, ургалтаараа жуулчдын анхаарлыг ихээр татаж байна. Тус ой дахь бүхий л модод хагас тахийсан хэлбэртэйгээр ургасан бөгөөд яг ийм 400 орчим мод байдаг аж. Эдгээр моддыг 1930 онд тарьж байсан талаар нутгийн иргэд ярьсан байна. Өдгөө 80 гаруй настай болсон модод 90 градус эргэн, тахийж ургаад байгаа юм. Судлаачид эдгээр моддын тахиралдаж ургах болсон шалтгааныг олж чадаагүй бөгөөд ургамал мод ямар нэг хатуу биетэд тулж ургах үедээ механикаар ингэж тахиралдан ургадаг байна.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/