МЗЭ-ийн гишүүн яруу найрагч П.Анхтуяагийн 3 дах уран бүтээл болох "Дурлал яг дарс шиг... " хайрын шүлгийн ном хэвлэгдэн гарлаа. 2007 онд анхны "Хундаганд бүжих дарс", 2013 онд ээждээ зориулан "Цагаан сүүний ундарга" яруу найргийн хайрын номуудаа яруу найрагт дуртай уншигч олныхоо хүртээл болгож байсэн тэрээр хайрын шинэхэн шүлгүүдээ ийнхүү ном болгон бүтээсэн байна. Өөрийн өвөрмөц өнгө төрхийг шүлгээрээ, номын эх бэлтгэл зургаар шийдэхийг эрмэлзсэн тус бүтээл амьдралын сайхан өнгө, хөг аялгуу бүхнийг танд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Шимтэн дурлаж амтархан уншаарай гэж хүсье.